“Шик хатагтайн зөвлөгөө” борлуулалтаараа тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-12 12:27:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Интерном”-ын өнгөрсөн 7 хоногт шилдэг борлуулалттай номын жагсаалтыг хувь хүний хөгжлийн сэдэвт “Шик хатагтайн зөвлөгөө: Парист суралцсан минимал амьдралын 20 нууц” ном тэргүүллээ.

Бүлэг бүр Женниферийн Шик хатагтайгаас сурсан үнэтэй зөвлөгөөнөөс бүрдэх юм. Хаана амьдрах, хэр их орлого олохоос үл хамааран хэрэгжүүлж болох санаанууд бий. Тоо ширхгээс илүү чанарт анхаардаг франц гоо зүйн хэм хэмжээг сонгосноор хооллох урлаг, загвар, арьс арчилгаа зэрэг зөвлөгөөг авах болно. Цагийг зугаатай өнгөрүүлэхээс эхлээд гоёл чимэглэл, гэрийн дотоод зохион байгуулалтын тал дээр хүртэл хэрхэн хуучин хэв маягийг орчин үеийн идэвхтэй амьдралын хэв маягтай хослуулахыг сурна. Тиймээс Шик хатагтайн зөвлөгөө бол сайхан харагдаж, сайхан амьдарч, Парис амьдралын хэв маягаас суралцах гэсэн эмэгтэй хүн бүрийн гарын авлага билээ.

Харин жагсаалтын хоёрдугаар байрт “Бүсгүйн код: Амьдрал, хандлага, дадад,сэтгэлгээний” ном шалгарсан байна. Хорь гаруйхан настай зөөгч бүсгүй өөрийн найз залуугаасаа 1000 доллар зээлж өөрийн бизнесээ эхлүүлсэн нь өдгөө Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэрбумаар хэмжигдэх бизнес болтлоо өргөжин томорчээ. Бүсгүйн  нэрийг Барбара Коркоран гэдэг. Манхэттений "Үл хөдлөхийн хатан хаан" хэмээгдэгч хатагтай энэ удаад нийт бүсгүйчүүдэд эрчүүд давамгайлсан ажил хэргийн ертөнцөд хэрхэн амжилт олохоос эхлүүлээд эмэгтэй хүний онцлог, бяцхан охидын хүмүүжил цаашилбал шинжлэх ухааны олон гайхалтай судалгааны үр дүнг дэлгэн давтэрлэжээ.

Шилдэг борлуулалттай номын жагсаалтыг танилцуулж байна.

3.Ховилтой дэвтэр-1,2

4.Мари Кондо “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид”

5.Орон орны туг далбаа-2

6.Oxford Monsudar Англи-Монгол, Монгол-Англи өврийн толь бичиг

7.Монгол бичиг суралцагчийн анхны дэвтэр

8.Өглөөний гайхамшиг

9.Одоо англи хэл цээжлэхгүй байхыг чиь харна аа

10. Ц.Оюунгэрэл, Жефри Л.Фолт нарын “Жаран цагаан хонь” роман

Холбоотой мэдээ