Төвшрүүлэх сумын Хөхсүм багийн төв шинэ байртай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-12 16:50:34

Архангай /МОНЦАМЭ/.  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Аймгийн хөгжил багаас”-дэд хөтөлбөрийн хүрээнд 62,6 сая төгрөгийн санхүүжилтээр Төвшрүүлэх сумын Хөхсүм баг төрийн үйлчилгээний шинэ байртай боллоо.


Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэтсийн дарга дарга Ш.Гомбодорж нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Орон нутагт багийн хөгжлийг дэмжих зорилгоор олон ажил хийж байгаагийн нэг нь энэ өргөө юм. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд чирэгдэлгүй хүргэх боломжтой боллоо” гэж онцлоод, явуулын өсгөгч хандивласан бол аймгийн Хурлын төлөөлөгч М.Батболд “Сумын удирдлагууд, иргэд та бүхэнтэйгээ цаашид ч үр дүнтэй хамтран ажиллах болно” гээд 380 кв-ийн хүчин чадалтай мотор хандивлав.


Мөн Улсын сайн малчин С.Алтангэрэлийн гэр бүлээс багийн Засаг даргын унаанд мотоцикль, н.Шарав-Арилдий, н.Наранцэцэг нар суурин утас, Р.Ганболд 100.000 төгрөг, байгаль хамгаалагч Ч.Болд болон Ш.Ганбаатар, н.Хатанбаатар, н.Амар, н.Даваасүрэн зэрэг малчид хонь малаар багийн санд мялаалга өргөсөн байна. 

Холбоотой мэдээ