А.Ганбаатар Азийн ХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-12 08:40:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсын нийслэл Куала Лампур хотноо Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны 28 дахь удаагийн Их хурлаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

Их хуралд АХБХ-ны алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэгч 5 бүсийн үндэсний хөлбөмбөгийн холбоодын удирдлагууд уригдаж, холбооныхоо дүрмийн өөрчлөлтүүдийг батласан юм. Мөн уг хурлаар АХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон.



"ОУХБХ /ФИФА/-ны жишигт нийцүүлэн засаглалаа сайжруулахад тус дүрмийн өөрчлөлтийн гол зорилго оршиж байгаа" хэмээн АХБХ-ны ерөнхийлөгч Шах Салман бин Эбрахим Ал Халифа тодотгоод, холбооны бүхий л үйл ажиллагаа FIFA-г дэмжихэд чиглэнэ гэдгийг онцлон хэлсэн юм.


АХБХ-ны их хуралд ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино уригдан оролцсон юм. Тэрбээр "АХБХ-ны үйл ажиллагаа тун хурдацтай явагдаж, өсөн дэвжиж байгаа"-г хэлээд ирэх дөрвөн жилд Азийн хөлбөмбөг дэлхийн хөлбөмбөгийн гол цэг болно хэмээн онцолсон байна. 

Холбоотой мэдээ