Улаанбаатарт 05-07 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2018-11-12 08:07:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2018 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар цас, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ