Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-11-12 08:06:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2018 оны арваннэгдүгээр сарын 12. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 5. Сумъяа гараг. Суулга одтой, таван шар мэнгэтэй шар бич өдөр.


Барилдлага: Рашаан 

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй  

Суудал: Ус


Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.


Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ. 

Холбоотой мэдээ