Байгалийн жимсээр үйлчилдэг “Эко лоунж” байгуулагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-12 10:54:22
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сум өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй болох зорилгоор “Эко Баян-Өндөр” төсөл санаачилж үүний үр дүнд “Монгол ногоо”, “Эко жүүс” бичил төслийг амжилттай хэрэгжүүлж байна. “Эко Баян-Өндөр” төслийн зорилго нь жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалдаг болон зөгийн балны үйлдвэрлэл эрхэлдэг өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа гэнэ.

Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн дээрх төслийн үр дүнд өнөөдөр чацаргана, нэрсний “Эко Баян-Өндөр” жүүс, “Монгол ногоо”, “Эко зөгийн бал” нэрийн бүтээгдэхүүнүүд худалдаанд гараад байна. “Эко Баян-Өндөр” жүүс үйлдвэрлэлийн дэргэд “Эко лоунж” буюу зөвхөн жимсний шүүс, коктейл, царцаамаг, чанамалаар үйлчилдэг газар нээгдээд байна.

Дээрх төсөлд 1300 өрх  хамрагддаг.  “Монгол ногоо” төсөлд өрх гэрээрээ монгол сортын ногоо тарьдаг иргэдийн ногоог даавуун уутанд савлаж худалддагаас гадна ногоо тарих хүсэлтэй иргэдийг Баян-Өндөр сум ногооны үр, үрсэлгээгээр дэмждэг байна.
Харин “Эко Баян-Өндөр” жүүсний төсөлд нэг иргэн хамрагддаг бөгөөд тэрээр Баян-Өндөр сумаас санхүүжилт авч чацаргана, нэрс тарьж байгаа иргэдээс түүхий эдээ авч өөрөө боловсруулж худалдаанд гаргадаг байна. 

Холбоотой мэдээ