Айраг суманд байнгын ажиллагаатай цагдаагийн хяналтын пост ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-08 17:24:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Мянганы замын босоо тэнхлэг Дорноговь аймгийн Айраг сумын нутгаар дайран өнгөрч буй авто зам дагуу 24 цагийн байнгын ажиллагаатай цагдаагийн хяналтын пост ажиллаж эхэллээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан байнгын пост нь хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, жолооч нар хурд хэтрүүлэх, улмаар авто тээврийн осол гаргадаг байдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж албаныхан тодотгов.

Дорноговь аймгийн нутгаар улсын чанартай босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 40 гаруй хувь буюу 408 километр зам дайрдаг учраас хүн нас барсан гэмтсэн ослуудын 80 хувь энэ замд гарсан нь судалгаагаар батлагджээ. 

Мөн босоо тэнхлэгийн авто зам дагуу Сайншанд суманд хяналтын пост ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэ, Замын-Үүд суманд хяналтын постыг барилгын ажил гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ