Үхэр, хонины махны үнэ өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-08 16:48:38

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээр энэ оны аравдугаар сарын 10-ны байдлаар нэг кг үхрийн мах  9000 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс бараг 1000 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй.

Харин нэг кг хонины мах 6100 төгрөг байгаа нь өмнө оныхоос мөн л 1000 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин ямааны мах нэг кг нь 4500-5000 төгрөгийн ханштай байна.

Малчид махаа зах зээлийн үнээр борлуулах боломж хомс төдийгүй ченжүүдийн гараар дамждаг байдал нь малын махны үнэ нэмэгдэхэд  нөлөөлсөн гэж малчдын  төлөөлөл ярив.

Мөн гол нэрийн барааны үнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад зургаан нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, гурван нэр төрлийн барааны үнэ өсч, хоёр барааны үнэ буурсан байна.

Холбоотой мэдээ