Объектын гал түймрийн үед хэрхэн ажиллах талаар үзүүлэх сургуулилт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-10 19:35:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороотой хамтран Мөрөн сумын Ану худалдааны төвд үзүүлэх сургуулилтыг зохион байгуулав.

Энэ үеэр гал гарсан тохиолдолд хэрхэн шуурхай ажиллах, амь насаа авран хамгаалах галыг хэрхэн унтраах, угаартсан иргэнд анхан шатны тусламж үзүүлэх талаар тактикийн сургуулилт хийв.


Түүнчлэн уг дадлага хийснээр тус худалдааны төвийн ажилтан, иргэдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ойлголт, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн хэрхэн ашиглах тухай мэдлэг олгожээ.  Тус аймгийн хэмжээнд өвлийн улиралд объектын гал түймэр эрс нэмэгддэг учраас Онцгой байдлын газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ.

Холбоотой мэдээ