Арваннэгдүгээр сарын 07-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-11-07 08:07:19

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд "Өсвөрийн сэргийлэгч-Schoool police" эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий “Дэвжээ” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болно. Утас:91194197, 86151508, 99073354

09.00 цагт “Корпорэйт Конвэншн Центр”-т Монгол, Японы Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар мэдээлэл олгох уулзалт болно.

09.00 цагт “Багшийн хөгжлийн ордон”-д Олон улсын эко-сургууль хөтөлбөрийн үндэсний IV чуулган болно.

09.30 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шатны болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

10.00 цагт “Туушин” зочид буудалд “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал үндэсний форум”-ын хэрэгжилтийг танилцуулах хэлэлцүүлэг болно. Утас:91989890

11.00 цагт Төрийн ордонд “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал болно. Утас: 80088980

10.00 цагт “Танан” төвд 1964, 1968 оны өвөл, зуны олимпийн их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг, тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол болно. Утас:99100530

10.00 цагт Хан-Уул дүүргийн III хороонд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн шинэ байр, лабораторийн нээлт болно. Утас:99082824

11.00 цагт НЗДТГ-т 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн хуралдаан болно. Утас: 88058053

11.00 цагт Баянзүрх дүүргийн V хороонд тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шинэ байрны нээлт болно. Утас:99122141, 90100290

11.00 цагт ЭМЯ-нд “Өдөрт-10000 алхалт”  сэдэвт хэвлэлийн бага хурал болно. Утас:99179899, 86885060

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр НЦГ болон “Улаанбаатар такси” компани хамтран ажиллах Санамж бичиг байгуулна. Утас:99071339

11.30 цагт Нийслэлийн 25 дугаар тусгай сургуульд "Гэрэлт-25" төслийн нээлт болно.

11.40 цагт Монгол цэргийн музейд Монгол бахархлын өдөр, Төр, цэргийн нэрт зүтгэлтэн Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан “Мөнхөд дуурсагдах алдрын эзэн” үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн Үндэсний Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:99063282

14.00 цагт Спортын төв ордонд Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.

16.30 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд  “Оросын сэргэн мандалт” уран сайхны болон баримтат киноны VII наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Тавантолгойн бүлэг ордоос их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан талаар Улсаа аврах ард түмний хөдөлгөөний төлөөлөл мэдээлэл хийнэ.

11.30 цагт Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд "Увсын хөгжлийн төлөө хамтдаа" цуглааны талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ