Чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товлосон байна.
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Чуулганы өмнө буюу 09.00 цагт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн
байнгын хороо хуралдаж мөн дээрх тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.