Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн журам хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-11-06 16:08:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймгийн Дархан сумын нийт 8800 гаруй гэр хорооллын айл өрх энэ сарын 1-ээс эхлэн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 50 хувь хөнгөлүүлж байна. 

Өнгөрсөн жилд гэхэд энэхүү тарифын хөнгөлөлтийн хүрээнд Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдэд 63,6 сая төгрөгийн үнэ бүхий хөнгөлөлтийг үзүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг хөнгөлөх шийдвэрийн хүрээнд  хэрэгжиж эхэлсэн энэхүү шийдвэрийг Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаниас  энэ жилийн эрчим хүчний хөнгөлөлт хэрэгжиж  эхэлсэн талаар мэдээлсэн.

Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ /ДСЦТС-ХК/ хувьцаат компанийн зүгээс одоогоор гэр хорооллын айл өрхийн 95 гаруй хувьд ухаалаг тоолуурын системийг суурилуулсан бөгөөд тус хөнгөлөлтөд зөвхөн гэр хорооллын 2 тоолуурт системтэй айл өрх хамрагдах ажээМонгол Улсын Засгийн газраас Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд 10,000 болон түүнээс дээш хүн амтай хот, тосгонд эрчим хүчний шөнийн хөнгөлөлтөд хамруулах журмыг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.Тодруулбал Дархан-Уул аймагт зөвхөн Дархан суманд энэхүү журам хэрэгжих хуультай юм.

Түүнчлэн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлдэг цахилгааны тарифын хөнгөлөлтийн талаарх мэдээллийг хүргэсэнТодруулбал байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, амжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур орлоготой өрх, иргэн, Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэхүү журам үйлчилдэг бөгөөд холбогдох бичиг баримт материалуудаа бүрдүүлэн тус компанид хандсанаар хөнгөлөлтийг эдлэх эрх нээгддэг тухай ДСЦТС” ХК-ийн Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга С.Батбаатар  мэдэгдлээ. Ингэснээр 75 киловатт цаг болон түүнээс дээш гэсэн 2 ангиллаар цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагддаг байна. Дархан сумын гэр хорооллын нийтдээ 8800 гаруй өрхийн хэрэглэгчийн цахилгааны хэрэглээг хөнгөлж байгаа энэхүү журам ирэх оны 4-р сарын нэгний өдрийг хүртэл үргэлжилнэ

Дашрамд Хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй байна.

 

Л.Отгонбаатар  

Холбоотой мэдээ