Б.Гүнбилэг “Эх орон танаас эхэлнэ” лекцээ Өвөрхангайчуудад сонордууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-11-02 21:48:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Их хурлын даргын зөвлөх бөгөөд Ажлын албаны ахлагч, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгийн “Эх орон танаас эхэлнэ” лекц өнөөдөр Арвайхээр хотноо Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд боллоо.

Тэрбээр “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гээд 6 бүлэг, 70 зүйлтэй Үндсэн хуулийн эрхэм зорилгыг иргэдэд энгийнээр ойлгуулав. Манай улсын хөрш ОХУ нь 146 сая хүн амтай бол БНХАУ нь 1.4 тэрбум хүнтэй. Харин Монгол Улс 3 сая хүн амтай ба нэг Монгол иргэн 146 Орос иргэнтэй, 1400 Хятад иргэнтэй тэнцэх учраас маш үнэ цэнэтэй болохыг хэлж, Монгол хүн бүр улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг дурдлаа.

Б.Гүнбилэг нь 2005 онд АНУ-ын Флорида мужийн Сэйнт Томасын Их сургуулийн Хуулийн сургууль, Австралийн Мельбурний Институтын олон нийтийн харилцаа /ПИ-АР/-ны мэргэжлийн курсыг тус тус төгссөн. ХБНГУ-ын Макс Планкийн нэрэмжит Олон улсын нийтийн ба харьцуулсан эрх зүйн институтэд зочин судлаач, Япон улсын Кюүшүгийн Их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан хүн юм.
Холбоотой мэдээ