“Хайрлагдсан хүүхэд” дулаан хувцас бэлэглэх аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-11-02 12:20:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс “Хайрлагдсан хүүхэд” дулаан хувцас бэлэглэх аяныг санаачлан өрнүүлж байна. 

Энэхүү хандивын аян нь эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд хөгжих, хүйтний улиралд дулаан явах, ханиад томуу тусах зэрэг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд аяны хүрээнд 500 гаруй хүүхдэд иж бүрэн дулаан хувцас өгөх ажээ.

Аравдугаар сарын 25-ны өдрөөс энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх уг аянд одоогоор Есөнбулаг суманд бизнес эрхэлж буй ард иргэд, албан байгууллага,  аж ахуйн нэгжүүд нэгдээд байгаа юм. 


Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ