Оросын Алтайн хязгаартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-02 13:54:04

Ховд /МОНЦАМЭ/ ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын "Эль-Курултай" их хурал, Алтайн хязгаарын "Законодательное собрания" их хурлуудтай Ховд аймаг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү арга хэмжээ өнгөрсөн 10 сарын 20-22 ны өдрүүдэд болж, Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хурлын ажлын албаны хүмүүстэй хамт оролцоод ирсэн юм. Тэрээр, бидний  хамтын ажиллагаа цаашид илүү өргөжиж аймгийнхаа эдийн засаг, дэд бүтэц, нийгэм, соёл урлаг зэрэг бүхий л салбарт багахан ч болов нэмэр тус болно гэж найдаж байна. Бид ялангуяа багш солилцоо, оюутан солилцооны талаар нэлээд үр дүнтэй ажил төрлийн холбоо тогтоохоор ярилцлаа. Орос орны  хөгжил, соел, ес заншил, хууль дүрэм хэрэгжүүлж байгаа байдал үнэхээр үлгэр жишээ байгааг бид олж харсан гэлээ.

Энэхүү найрамдлын хамтын ажиллагааг дэмжин, холбоо тогтоож хамтран ажиллахад Ховд  аймгийн ЗДТГ-т  гадаад харилцаанд олон жил ажилласан,одоо тус улсын сургуульд орос хэлний багшаар ажиллаж байгаа Д.Нямаа  ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээ