Булган аймгийн нутгаар энэ сард хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-02 09:35:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутгаар энэ сард уур амьсгалын дунджаас хүйтэн, ахиу цас орох төлөвтэй гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Агаарын температур уур амьсгалын сарын дундаж 8-13 градус хүйтнээс 0.5-1.0 градусаар нэмүү байх төлөвтэй. Сарын эхний хагаст бага зэрэг, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр хүйтэрч шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн эхнии хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүрч хүйтрэх аж

Энэ сард нийт нутгаар уур амьсгалын дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй гэж Ус, цаг уурын байгууллага мэдээлж байна.

Холбоотой мэдээ