Эвхэгддэг дэлгэц бүхий таблетыг олон нийтэд танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-11-01 11:27:09

БЭЭЖИН. /NHK/. Лхагва гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Royole Corporation” компани анхны эвхэгддэг таблетыг олон нийтэд танилцуулсан байна.


Энэхүү төхөөрөмж нь 7.8 инчийн дэлгэцтэй ба энэ нь жижиг таблетын хэмжээтэй гэсэн үг юм. Харин эвхсэний дараа энгийн ухаалаг гар утасны хэмжээтэй болох ажээ.


Компанийн мэдээлснээр, уг таблетын органик гэрэл ялгаруулдаг, маш нимгэн дэлгэцийг 200 мянган удаа эвхэж нугалахад ямар ч асуудал гарахгүй аж.


Royole Corporation” компани нь зургаан жилийн өмнө байгуулагдсан бөгөөд саяхан уян дэлгэц бүхий малгай болон богино ханцуйтай цамцыг олон нийтэд танилцуулсан билээ.


Компани шинэ загварын таблетын захиалгыг өнөөдрөөс буюу пүрэв гарагаас эхлэн авах бөгөөд түүний үнэ нь 1300 ам.доллароос эхлэх ажээ. 

Холбоотой мэдээ