Өмнөговь аймагт хаягжилтыг шинээр хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-31 10:12:38

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад хаягжуулалтын ажлыг хийж байна.

Монгол Улсын хэмжээнд “Хаягийн мэдээллийн систем байгуулах” ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 2017 онд Цогтцэций суманд хаягжуулалтын ажил хийснээр тус аймагт дээрх эхэлсэн юм.

2018 онд Даланзадгад сумын төвийн хэсэг болон Хан уул, Их уул, Жаал уул, Бага уул, Хийд, Ёл гэсэн хорооллуудын хаягийн тэмдгийг суурилуулах ажлыг орон нутгийн төсвөөр "Мэйп сүрвэй" ХХК шалгаран хийж эхэлжээ. Даланзадгад сумын хувьд хашаа, гудамж, барилга, обьектын хаяг нь нэгдсэн стандартгүй, том жижиг, янз бүрийн өнгөтэй, өөр тэмдэглэлтэй гэхчлэн харилцан адилгүй байна. Хаягжуулалтын хуулийн дагуу гудамж болон зам талбай, хашаанд тавигдсан хаягууд үндсэндээ өөрчлөгдөж нэг өнгө, дэвсгэр, стандарттай болох юм.

Олон улсын стандартын дагуу хаягийг хийснээр түргэн тусламж, онцгой байдал, цагдаа, төрийн үйлчилгээ иргэдэд хүргэх, бизнес эрхлэх орчин, нөхцлийг боловсронгуй болгоход ач холбогдолтой. Мөн иргэдийн эзэмшилд байгаа бүртгэлд хамаарахгүй хөрөнгийг бүртгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийн шилжилт, хөдөлгөөний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, шуудангийн болон бусад төрлийн илгээмжийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бизнес эрхлэх боломж нөхцөлийг сайжруулахад хаягжилтын шинэчлэл чухал нөлөө үзүүлэх юм.


Холбоотой мэдээ