Галшарын улаан ямааг омог болгон баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-10-31 10:14:24

Хэнтий /МОНЦАМЭ/ ХХААХҮЯамны Сайдын зөвлөлийн өнөөдрийн хурлаар ноолуурын чиглэлийн "Галшарын улаан" ямааг "Омог" болгон баталлаа.


Хэнтий аймгийн ямаан сүргийн ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах зорилгоор үндсэн сайжруулагчаар ашиглаж ирсэн энэхүү ямааг бие даасан омог болгон баталгаажуулах ажил тус аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байсан аж.


Галшарын улаан ямаа нь Галшар, Баянхутаг, Баянмөнх, Дархан сумдад голлон, аймгийн нийт суманд жигд тархсан байдаг. Улаан ямааны цөм сүргийг Галшар сумын Оч, Сангийн далай гэсэн багт сонгон үржүүлж байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ