Улсын тэргүүний Сэлэнгэ сумын баг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-30 21:20:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хойд бүсийн сумын нутгийн удирдлагын байгууллагын ажилтан албан хаагчдын "Нөхөрсөг уулзалт-2018" нэгдсэн арга хэмжээ Сэлэнгэ суманд боллоо.

Сэлэнгэ, Булган, Баян-Агт, Бугат, Хангал, Хутаг-Өндөр, Тэшиг сум, Хялганат тосгоны 220 гаруй төрийн ажилтан албан хаагчид 5 төрлийн тэмцээнээр өрсөлдсөн байна. Багийн нийлбэр дүнгээр Улсын тэргүүний Сэлэнгэ сум 1-р байр эзэлж, шилжин явах цом авч, Хутаг-өндөр, Булган сум удаах байр эзэлжээ.

Волейболын тэмцээнд эрэгтэйчүүдээс Ц.Ууганбаяр, З.Батбагана, С.Рагчаа ахлагчтай Сэлэнгэ, Булган, Тэшиг, эмэгтэйчүүдээс Х.Эрдэнэцэцэг, Б.Болормаа, Д.Ариунжаргал ахлагчтай Хутаг-Өндөр, Тэшиг, Бугат сумын баг эхний байрт орлоо. Хөгжөөнт буухай тэмцээнд Булган, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумын баг шалгарсан бол ширээний теннисний төрөлд эрэгтэйчүүдээс Сэлэнгэ сумын Г.Баттулга, Баян-Агт сумын Ж.Ганболд, Булган сумын З.Батбагана, эмэгтэйчүүдээс Хутаг-Өндөр сумын Э.Эрдэнэцэцэг, Сэлэнгэ сумын П.Бэрцэцэг, Тэшиг сумын Б.Майцэцэг нар ур чадвараараа өрсөлдөгчөө илүүрхсэн байна. Шатарчин эрэгтэйчүүдээс Булган сумын Б.Батбаяр, Сайхан сумын С.Лувсанцоодол, Сэлэнгэ сумын Г.Мэргэнбаатар, эмэгтэйчүүдээс Хутаг-Өндөрийн Г.Отгонбямба, Баян-Агтын Ж.Байгалмаа, Сайхан сумын Д.Одонтунгалаг нар бусдаасаа илүү хожил авчээ.

Холбоотой мэдээ