Гурван бизнес санаа гучин сая төгрөгийн дэмжлэг авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-30 17:39:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэс залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн сургалт хийж, шилдэг бизнес санааг шалгаруулан дараагийн шатны хурдасгуур хөтөлбөрт хамруулах эрх олголоо.

Аялал жуулчлал, нутгийн хөгжил, жижиг, дунд үйлдвэр, орон нутгийн онцлог нөөцөд тулгуурласан бүтээгдэхүүний хөгжил зэрэг чиглэлээр төсөл боловсруулсан 11 баг эхний шалгаруулалтад оролцжээ.

Э.Хоролгарав ахлагчтай багийн дэвшүүлсэн “Цоохой бренд” үлгэр танин мэдэхүйн цуврал ном, аялал жуулчлалын хөтөч, Г.Батсүх ахлагчтай багийн “Булган нэхий”, Б.Отгончимэг ахлагчтай багийн “Нарсны боргоцойн гоо сайхны тайвшруулах бүтээгдэхүүн” төслийн санаа тус бүр 10,0 сая төгрөгийн дэмжлэг авахаар болсон байна.

- Шинэ үеийн бизнес эрхлэгчид гараан дээрээ зөв хандлага, ёс суртахуун, судалгаатай оролцож сурахад энэ арга хэмжээний зорилго байгаа юм. 14-34 насны залуучууд, шинэ үеийн бизнес эрхлэх боломжийг хөрөнгө оруулагчдад танилцуулахад чиглэж байна. Жижиг, дунд үйлдвэрийн зээл хөөцөлдөөд, аав ээжийнхээ бизнесийг эрхлээд дуртай дургүй явалгүй, санаанд ормооргүй бизнесийг гаргаад ирж байна. Шалгарсан санаа хурдасгуур хөтөлбөрт хамрагдана. Булган аймгийн хувьд бизнесээ өөрөө эрхлэх сонирхол хүсэлтэй Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид  түлхүү оролцож байгаа сайшаалтай юм гэж ШУТИС-ийн харьяа жижиг джнд бизнес хөгжүүлэлтийн загвар бизнес хөгжүүлэлтийн тандалт судалгааны төвийн судлаач Г.Энхтүвшин ярилаа.

Холбоотой мэдээ