Тэжээлийн ургамал түлхүү тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-30 11:45:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр малын тэжээлийн ургамал өнгөрсөн оныхоос түлхүү тариалсан байна. Аймгийн хэмжээгээр тэжээлийн ургамал 4411,0 га талбайд тариалж 3596 тонн ургац хураажээ.

Одоогийн байдлаар Орхон, Рашаант суманд мал тэжээлийн ургамлын ургац хураалт дуусаагүй байна.

            - Малын тэжээлийн ургамал тариалалтыг өмнөх жилийнхээс нэмэгдүүлсэн. Газар тариалангийн өнжөөж байгаа талбайд зарим суманд ургамлын сэлгэн тариалалт хийх зорилгоор тэжээлийн ургамал тариалсан. Орхон, Рашаант суманд боосон ногоон тэжээл 6000 төгрөг байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

М.Батжаргал

Холбоотой мэдээ