Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад 463 бие бүрэлдэхүүн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-10-30 11:44:28
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Гамшгийн дуут дохиогоор гамшгаас хамгаалах ерөнхий болон тусгай зориулалттай мэргэжлийн ангийн 463 орон тооны бус томилгоот бүрэлдэхүүн өнөөдөр амшгаас хамгаалах иж бүрэн сургууль"-ийн бэлтгэл, сургуулилтыг Мөнх-Алдрын талбайд зохион байгуулав.


Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн аймгийн хэмжээнд онц байдал зарлаж, гамшгаас хамгаалах иж бүрэн, бэлтгэл сургуулилтыг онцгой байдлын комисс, анги нэгтгэлүүд зохион байгуулж байна. “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” нь онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн цогц сургалт юм. Уг гамшгаас хамгаалах бэлтгэл сургуулилттай ОБЕГазрын дэд дарга, сургуулийн удирдагч, хурандаа Б.Ууганбаяр газар дээр нь танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.


Сургуулилтын хүрээнд нийт бие бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах танхимын сургалт, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, бэлэн байдлаа шалгах, удирдах бүрэлдэхүүний команд штабын сургуулилт, мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулилт, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа. 


Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт ирэх сарын гурвнаас тавны хооронд үргэлжилэх бөгөөд газар хөдлөлт, хүн, малын гоц халдварт өвчин, цасан болон шороон шуурга, зудын үед хэрхэн ажиллах зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Мөн Зуунмод, Эрдэнэ сумын хэмжээнд хүрээнд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зохион байгуулагдах тул орон нутгийн иргэд идэвхтэй оролцохыг аймгийн Онцгой байдлыг газраас уриалав.




Т.Есүхэйтөмөр


Холбоотой мэдээ