Баянцагаан суманд 4.38 магнитудын газар хөдлөлт болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-29 23:04:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 28 буюу өчигдөр 19:53 минутад Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 4.38 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Тодруулбал, тус сумын Цэцэн, Жаргалан багийн заагт “Холбоогийн гол хүрэлт” гэдэг газарт газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Энэхүү газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 24 км-т байдаг бөгөөд нутгийн иргэдэд чичирхийлэл мэдэгдсэн ч хохирол учраагүй болохыг Онцгой байдлын газраас мэдэгдэв. 

Тус аймгийн ихэнх нутаг газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог бөгөөд Идрэнгийн нуруу, Их Богд уул, Баянцагаан сумын нутаг нь томоохон голомтод тооцогддог юм байна.

                                                                                      Б.Мөнхзул

Холбоотой мэдээ