Далайд ажиглалт хийх хиймэл дагуулыг хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-10-29 12:11:24

БЭЭЖИН. /Xinhua/. Даваа гарагт БНХАУ далайд ажиглалт хийх хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөжээ.


Энэхүү хиймэл дагуулыг Хятадын Сансар судлалын үндэсний төв болон Францын сансар судлалын агентлагийн мэргэжилтнүүд хамтран хөгжүүлсэн ажээ.


“Хятад-Францын Далай судалгааны хиймэл дагуул”-ыг тээсэн пуужин орон нутгийн цагаар өнөө өглөөний 8:43 цагийн орчимд Жиучуань төвөөс хөөрсөн байна.


“Энэхүү хиймэл дагуул нь далайн давлагааны спектр, давлагааны үр ашигтай өндөр хийгээд далайн гадаргын салхи зэрэг үзүүлэлтийг 24 цагийн турш ажиглах юм” гэж Хятадын Сансар судлалын үндэсний төвийн мэргэжилтэн Жао Жиэнь мэдээлжээ. 

Холбоотой мэдээ