Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-27 11:01:59

Өмнөговь /МОНЦАМЭ/. "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон сумдын Эрүүл мэндийн төвд 5,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмжийн шинэчлэлээ.

Үүнд дурангийн мэс заслын гар багажны иж бүрдэл, хэвлийн хөндийн мэс заслын иж бүрдэл багаж, гэмтлийн жижиг мэс заслын иж бүрдэл, хагалгааны гэрэл, цахилгаан түлэгч аппарат, автомат тариур, давсагны дуран, кесар хагалгааны иж бүрдэл, яс үений мэс заслын иж бүрдэл, мэс заслын ор, соруулгын аппарат зэргийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинээр авч өгсөн байна.

Гурван багц нийт 450 сая төгрөгийн өртөг бүхий мэс заслын болон яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмжийг нийлүүлснээр Өмнөговьчуудад хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бодит үр дүн гарна хэмээн албаныхан тодотгов.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ