Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-25 15:40:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил Өмнөговь аймагт 85 хувьтай байна. Тус аймагт энэ жил ойрын хэдэн жилд ороогүй  их хэмжээний бороо орж, намаржилт сайхан байгаа юм.  Сумдын хувьд 324 тонн өвс, 437 тонн тэжээлийг бэлтгэсэн бөгөөд малчид гар дээрээ 400 тонн  байгалийн гар хадлан 1200 тонн даршийг бэлтгээд буй.

Аймгийн засаг даргын аюулгүй нөөцөд 100 тонн өвс, 50 тонн хорголжин, 50 тонн хэвэг бэлтгэжээ. Мөн энэ жилийн хувьд 279,5 га-д төмс хүнсний ногоог тариалж 1841 тонн ургацын хураан авсан нь өнгөрсөн оныхоос 300 тонноор ургацын хэмжээ нэмэгдсэн хэмээн ХХААГ-ын дарга Т.Батжаргал хэллээ.

Малчид өөрсдийнхөө өвөлжөө хаваржаа болон худаг усаа дулаалах, зарим сумдад малчдын бэлтгэх хадлан тэжээл бүрэн хангагдаагүй байгаа тул хатуу өвлөөс урьтаж бэлтгэлээ бүрэн базаахыг албаныхан холбогдох байгууллагууд болон малчдад анхааруулав. 

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ