В.Путин, Эрдоган нар уулзана

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-23 17:59:22
twitter.com/Nyamkanmk

МОСКВА. /TASS/. Истанбул хотноо болох дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар уулзалт хийнэ гэж Оросын дипломатч Андрей Буравов мэдэгдлээ.


Энэ бямба гарагт Истанбулд болох энэхүү дээд хэмжээний уулзалтад ОХУ, Турк, Франц, Германы төлөөлөгч нар оролцож, Сирийн асуудлаар хэлэлцээ хийх ажээ.


Харин ОХУ-Туркийн улс төрийн яриа хэлэлцээ нэлээд өндөр түвшинд хүрээд байгааг тэрбээр дурдаад, “энэ нь хоёр орны харилцааны эрч хүчийг харуулж байгаа юм. Удахгүй олон талт уулзалтууд болно. Үүний хажуугаар В.Путин, Эрдоган нар хоёр талын уулзалт хийхээр төлөвлөөд байгаа” гэж мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр, “хоёр улсын төрийн тэргүүн нар байнгын холбоотой байгаа хэдий ч ямар нэг хэлэлцэх асуудал гарч ирсээр л байна. Энэ нь хоёр улсын харилцааг улам бүр бэхжүүлж байгаа юм” гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ