Их Британийн хааны удмын хос Фижи аралд хүрэлцэн иржээ

Дэлхийн мэдээ | Улс төр
khulan@montsame.gov.mn
2018-10-23 16:47:11

СУВА. /Xinhua/. Мягмар гарагт Суссексийн гүн, хунтайж Харри болон гүнгийн ахайтан Меган Маркл нарыг Фижи улсын нийслэл Сува хотын “Алберт” цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирэх үед тус улсын олон зуун иргэн тэднийг угтан авахаар цугласан байна.


Их Британийн хааны удмын хосыг “Наусори” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэх үед угтаж авсан төлөөлөгчдийн дунд Фижийн Ерөнхий сайд Вареке Байнимарама болон түүний гэргий Мэри Бейнимарама нар байсан ажээ.


Уламжлалт ёслолын арга хэмжээний дараа хос Боррон ордонд зочилж, тус улсын Ерөнхийлөгч Хиохи Конротетой уулзсан байна. Тэд удахгүй Х.Конротегийн хамтаар төрийн зоог барих юм.


Хосын Их Британиас өөр улсад хийж буй албан ёсны анхны аялал нь энэ бөгөөд тэдний аяллын эхний цэг Австрали байсан бол тэд цааш Тонго болон Шинэ Зеланд улсаар тус тус аялах ажээ.


Хамтын нөхөрлөлийн дөрвөн оронд хийх 16 хоногийн аялал нь залуучуудын манлайлал, байгаль хамгаалал хийгээд байгаль хамгаалах үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулах юм. 

Холбоотой мэдээ