Төвлөрлийг сааруулах чиглэлээр зөвлөлдөж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2018-10-23 16:22:20

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Төвлөрлийг сааруулах төрөөс хэрэгжүүлж буй бодлого, түүний эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод болж байна. Зөвлөгөөнийг Өмнөговь аймгийн ЗДТГ холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, уг төслийг санхүүжүүлэгч Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал Габриелла Спирли, Өмнөговь аймгийн удирдлагууд говийн бүсийн аймгуудын удирдлага төлөөллүүд оролцож буй. Төвлөрлийг сааруулах замаар орон нутаг дахь эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийг тэнцвэржүүлэх, удирдлага чиг үүргийг дахин хуваарилах, нийгэм эдийн засгийн асуудлаа бие даан шийдэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх нэн тэргүүний шаардлага буйг зөвлөгөөнд оролцогчид онцоллоо.

Мөн боловсон хүчин, санхүү эдийн засаг, чиг үүргийн төвлөрлийг сааруулж орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь засаглалыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх, засаглалыг тогтворжуулах, шүүх засаглалыг хараат бус болгоход эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Тус аймагт энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгон зарлаад байгаа юм. Үүний хүрээнд аймгийн төвд наййман ширхэг эко автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн. Дээрх зөвлөгөөнд оролцогчид уг автобусаар Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын бүтээн байгуулалтуудтай танилцлаа.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ