Украины эсрэг тусгай арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-23 13:46:15
МОСКВА./РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин улсын эсрэг эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зурсан тухай Кремлийн цахим хуудсанд мэдээлжээ.

Энэ нь “ОХУ-ын иргэд болон хуулийн этгээдүүдэд хориг арга хэмжээ авсантай холбоотой Украины эрх баригчдын олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдлийн хариуд” авч буй арга хэмжээ юм.

Хэрэв Украины эрх баригчид оросууд болон Оросын компаниудын эсрэг явуулж буй арга хэмжээгээ зогсоосон тохиолдолд эдийн засгийн тусгай арга хэмжээгээ цуцална гэдгийг Кремлийн хэвлэлийн мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.

Оросын Ерөнхийлөгч уг арга хэмжээг боловсруулж, түүнд хамаарах хүмүүсийн жагсаалтыг гаргахыг Засгийн газартаа үүрэг болгосон байна.

Украинд төрийн эргэлт гарч, Крымыг ОХУ-ын бүрэлдэхүүнд дахин нэгтгэсэн болон Донбасст мөргөлдөөн эхэлсний дараа Москва, Киевийн харилцаа муудсан билээ.
Холбоотой мэдээ