Ирвэстэй нутгийн хүүхдүүд бүтээлийн үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-23 15:29:12

Ховд/МОНЦАМЭ/. Олон улсын ирвэс хамгаалах өдрийг угтсан тус арга  хэмжээ Баян өлгий аймагт  Мон тылек ордонд хүүхдүүдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгээр эхэллээ.

Энэ жил цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч янгир, хойлог, тарвага, огдой зэрэг амьтдыг, цаашилбал ирвэсийн эх нутгийг хамгаалах асуудлыг олон нийтэд таниулах ажил Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүд  болон эдгээр аймгийн сумдад үргэлжилсэн байна.

Ховд аймгийн “Бүжин”-гийн дугуйлангийн сурагчид багш Б.Ганбаярын найруулгаар ирвэсийн амьдрах орчинд учирч буй аюул заналыг оролцогч хүүхдүүдтэй хамтран бүжиглэж илэрхийллээ.

”Бүжин”-гийн дугуйлангийн сурагчид “Ирвэстэй нутгийн ирээдүй" Улаанбаатар хотод болсон  арга хэмжээнд амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарсан байна. 
“Ирвэсийн эх нутагт бидний хийж чадах ажил баруун бүсийн аймгуудын хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээ “Бид хуулиар хамгаалагдсан” уриан дор явагдаж буй.



                                                                                                                                                             А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ