Сүрьеэ өвчний тохиолдол буурч, бэлгийн замын халдвар ихэсчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-10-23 12:38:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгджээ.

Энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 632 хүн халдварт өвчнөөр өвчилсөн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 27.2 хувиар өсчээ.

Нийт халдварт өвчний 68.2 хувийг бэлгийн замын халдварт өвчин, 20.1 хувийг сүрьеэ, 11.7 хувийг бусад халдварт өвчин эзэлж байгаа гэнэ. Эдгээрээс БЗХӨ-ний тохиолдол 431 бүртгэгдсэн нь бэлгийн замын халдварт өвчин ихсэх хандлагатай байгааг харуулж байгаа ажээ.

Харин  дээрх тоог 2017 оны мөн үетэй харьцуулахад 68.4 хувиар өссөн байна. 

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ