Б.Шоовдор ДАШТ-ий хүрэл медалийн төлөө маргааш хүч үзнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-10-23 14:28:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Будапешт-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг жингийн хагас шигшээ барилдаан болж, ОУХМ Баатаржавын Шоовдор маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов.


Үндэсний шигшээ баг болон “Хасу-Мегастарс” клубын тамирчин Б.Шоовдор Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Красноярскийн Алтан Гран при, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий аварга юм. Тэрбээр хагас шигшээд 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Туркийн Элиф Есилирмакт оноогоор (11:1) цэвэр ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар болжээ.

Холбоотой мэдээ