Шинэ төрлийн цэцэгт гүйлсний суулгац бэлэглэв

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2018-10-23 12:29:28

Өмнөговь /МОНЦАМЭ/.Өмнөговь аймгийн уугуул Л.Хишигбаяр аймгийнхаа 28 цэцэрлэгт 1400 ширхэг гүйлс модны суулгац бэлэглэхээр болжээ. Тэрээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод амьдардаг бөгөөд төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудын амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж долоон сая төгрөгийн үнэ бүхий шилмэл сортын цэцэгт гүйлсний үрийг тарих заавартай нь хамт бэлэглэжээ.

Л.Хишигбаяр "Говь нутагт маань нэгэн шинэ төрлийн үзэсгэлэнт гүйлс хавар болгон цэцэглэж жимслэж баяр хөөр, өнгө үзэмж нэмэж байг" гэв. Мөн аймгийнхаа иргэдийг энэхүү төрлийн модыг хашаандаа болон өөрийнхөө ажиллаж буй орчиндоо тарьж ургуулан хотынхоо өнгө үзэмжийг нэмэхийг санал болгож буй. Л.Хишигбаяр нь тус аймгийн ХЖТ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд хөгжмийн зохиолч, дуучин юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ