"Оюунлаг сэтгэгчид" клубынхэн тусгай ангийн хүүхдүүдэд ном бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-22 16:29:13

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Оюунлаг сэтгэгчид" клубын хүүхдүүд тусгай ангийн хүүхдүүдэд ном бэлэглэжээ. Төв номын сангийн нийтийн уншлагын танхимын дэргэд "Оюунлаг сэтгэгчид" клубыг байгуулан нэг жил болж буй бөгөөд уг клубын хүүхдүүд энэ удаад тавдугаар сургуулийн тусгай ангийн буюу хөгжлийн бэрхшээлтэй үе тэнгийнхэндээ өөрсдийн цуглуулсан 30 ширхэг номыг бэлэглэсэн байна.

Тусгай ангийн нээгээд нэг жил болж байгаа бөгөөд тэд үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн эрдэмд шамдан суралцаж байгаа юм.

"Оюунлаг сэтгэгчид" клубт VIII-XII ангийн 20 гаруй хүүхэд сайн дураараа нэгдсэн бөгөөд тэд тодорхой сэдвээр мэтгэлцээн өрнүүлэхээс гадна, өглөөний уншлага, уншсан номын тэмдэглэл хөтлөх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ