Онцгой байдлын 200 гаруй жолооч сургалтад хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-22 17:06:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБ-ын жолооч нарт “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм” сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд зохион байгууллаа.Сургалтад  Үндэсний Аврах бригад, НОБГ, Давтан сургалт, сэргээн заслын төв, Улсын нөөцийн салбарын 200 гаруй жолооч хамрагдсан байна. Энэ сургалт  ирэх 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм”,  гал унтраах болон шуурхай албаны автомашин, техникийн аюулгүй байдлын талаар онолын мэдлэгээ дээшлүүлэхэд чухал нөлөөтэй боллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ