Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-22 15:49:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх  шаардлагатай  байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Энэхүү зорилтын хүрээнд  “Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалтыг Бишрэлт зочид буудлын хурлын танхимд зохион байгуулсан юм.

Уулзалтын гол зорилго нь сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжихдээ хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог сайжруулах энэ чиглэлийн төслүүдэд санхүүгийн болон техникийн туслалцааг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Манай улс нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц дээр тулгуурласан эрчим хүчний уламжлалт арга технологио байгальд ээлтэй болгох, нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах нь зүйтэй гэдэгт салбарынхан санал нэгтэй байна.



Уулзалтаар оролцогч талууд эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, шинээр төсөл санаачлан хэрэгжүүлэх гэж буй хувийн хэвшлүүдэд санхүүгийн болон техникийн  туслалцаа хэрэгтэй байгааг онцолсон юм.

О.Мөнхжаргал

 

Холбоотой мэдээ