Дэлхийн шилдэг зохиолуудаар үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-22 16:18:09

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Төв номын санд дэлхийн шилдэг сонгодог зохиолуудаар үзэсгэлэн гаргаад байна.

Үзэсгэлэнд нийт 50-н ном дэлгэсэн бөгөөд сонирхсон иргэд ирэх сарын таван хүртэл үйлчлүүлэх боломжтой аж. Тухайлбал "Зэр зэвсэг минь баяртай", "Робинзон Крузо", "Зуун жилийн ганцаардал", "Буугаад ирээч Мосё", "Алтан бумбан дахь лишийн цэцэг", "Хоёр хаан, хоёр хонгил" зэрэг дэлхийд алдартай зохиолууд  уншигчдын анхаарлыг татжээ.

Тус аймгийн төв номын сан нь шилдэг номын багц үзэсгэлэнг 14 хоногийн хугацаатай гаргаж иргэд уншигчиддаа үйлчилдэг жишиг тогтоод буй бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгийн дараа тухайн номын санд шинээр ирж буй номын үзэсгэлэнг дэлгэх аж. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ