Си Жиньпинтэй хийх уулзалтыг хувийн харилцаа холбоогоо сэргээх явдал гэж харж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-22 12:51:00

ВАШИНГТОН. /ТАСС/. Ирэх сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд Аргентинд болох Их 20 бүлгийн дээд хэмжээний уузалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй хийх уулзалтыг АНУ-ын Дональд Трамп хувийн харилцаа холбоогоо сэргээх явдал гэж харж байна.   


Axios” цахим хуудасны мэдээлснээр, Д.Трампын туслахууд хоёр улсын удирдагчдын уулзалтаас их зүйлийг хүлээхгүй байгаа аж. Америкийн төрийн тэргүүний эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөхүүд хоёр талт уулзалтад хэлэлцэх асуудлуудыг бэлтгэж эхлээгүй байгаа аж. “Энэ бол хоёр улсын төрийн тэргүүний уулзалт болохоос худалдааны асуудлаархи зөвөлгөөн биш юм” гэж АНУ-ын засаг захиргааны мэдээлснийг иш татан “Axios” цахим хуудас онцлон тэмдэглэжээ.  


Харин Д.Трамп энэ уулзалтыг хувийн харилцаа холбоогоо сэргээх явдал гэж үнэлж байгаа аж.

Холбоотой мэдээ