Ургац хураалт 80 орчим хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-22 11:28:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ургацын төв штабаас мэдээлснээр улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна.   

Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалтыг хамтад нь нийт дүнгээр авч үзвэл дунджаар 91 хувьтай байна. Тусад нь авч үзвэл төмсний 98,7 хувь, хүнсний ногооны 98.8 хувь, тэжээлийн 66 хувь, тосны ургамлын 47 хувийг хураан аваад байна.

Тодруулга: Ургацын урьдчилсан балансаар манай улс энэ жил 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.

 

 

Холбоотой мэдээ