Дэлхийн дэвжээнд хүч үзэж буй Т.Тулга, Л.Төртогтох нар дагах барилдаан хийнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-10-22 10:34:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Будапешт-2018” ДАШТ-ий 65 кг-д ОУХМ Т.Тулга, 92 кг-д  ОУХМ Л.Төртогтох нар 1/4 шигшээ барилдаанд өрсөлдөгчдөө ялагдсан бөгөөд өнөөдөр дагах барилдаан хийнэ.

Өчигдөр /10.21/ тус тэмцээний эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдсан юм. Манай бөх Т.Тулгыг ялсан Энэтхэгийн Бажранг Пунья хагас шигшээд Кубын Алехандро Вальдес Тобьерийг 4:3-аар, Л.Төртогтохыг хожсон Беларусийн Иван Янковский 1/2 шигшээд Японы Ацүши Мацүмотог оноогоор цэвэр ялснаар тэд өнөөдөр дагаж барилдан медаль авах эсэхээ шийдвэрлэнэ.

Харин 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат тэмцээнээ өндөрлүүлсэн бөгөөд түүнийг ялсан ОХУ-ын Ахмед Гаджимагомедов хагас шигшээд АНУ-ын Кайл Дейкт оноогоор цэвэр ялагдсан юм.

Холбоотой мэдээ