Сэтгүүлч Хашоггийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-22 10:36:33

МОСКВА. /ТАСС/. Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд болон угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд нар Истамбул хотод амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ.


Саудын Арабын Ерөнхий Консулын газар үүссэн маргааны улмаас сэтгүүлч Хашогги амиа алдсан тухай тус улсын эрх баригчид өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн. Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдуулан одоогоор Саудын Арабын 18 иргэнийг мөрдөн шалгаж байгаа талаар тус улсын ерөнхий прокурор, шейх Сауд аль-Муажиб мэдэгдсэн юм.

 

 

Холбоотой мэдээ