АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх 1 дүгээр сарын эхээр болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-22 10:18:59

МОСКВА. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт ирэх оны нэгдүгээр сард болж магадгүй байгаа тухай Өмнөд Солонгосын “Chosun Ilbo” сонин мэдээлэв.


Уулзалт хаана болох нь тодорхойгүй байгаа хэдий ч АНУ-ын засаг захиргаа дээд хэмжээний уулзалтыг ирэх оны нэгдүгээр сарын 10-наас өмнө хийх хүсэлтэй байгаа аж.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео энэ сарын 7-нд Пхеньян болон Бээжин хотод айлчлал хийсэн юм. Энэ үеэрээ тэрбээр удирдагч Ким Жөн Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцохын сацуу хоёр улсын 2 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн юм.  

Холбоотой мэдээ