Хоёр Солонгос энэ сарын 26-нд цэргийн хэлэлцээ хийнэ

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2018-10-22 10:19:50

ТОКИО./РИА Новости/. БНАСАУ болон БНСУ генералын түвшинд хийх цэргийн хэлэлцээг аравдугаар сарын 26-нд Панмүнжом сууринд хийхээр товлосон тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээллээ.


Есдүгээр сард БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод хийсэн хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр  генералуудын түвшинд хэлэлцээ хийх тохиролцоонд хүрсэн юм.


Генералуудын түвшинд хийх уулзалтын үеэр Өмнөд болон Умардын хамтарсан цэргийн комиссыг байгуулах болон үйл ажиллагааны талаар, мөн 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг цэрэггүй бүсэд хайх ажлыг хамтран зохион байгуулах асуудал зэргийг хэлэлцэх төлөвтэй байна.


Хэлэлцээнд БНАСАУ-ын төлөөлөгчдийг хошууч-генерал Ан Ик Сан тэргүүлэх бол БНСУ-ын талаас хошууч-генерал Ким До Гюн тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. 

Холбоотой мэдээ