Малдивийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталгаажуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-22 10:09:12

МАЛЕ. /Xinhua/. Өнгөрсөн сард болсон Малдивийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотой маргаан бүхий хүсэлтийг эрх баригч намаас гаргасныг шалгаж, эцэслэн шийдвэрлэсний дараа тус улсын Дээд шүүхээс сонгуулийн дүнг албан ёсоор баталгаажуулсан байна.


Малдивийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, сонгуулийн луйвар хийсэн гэх мэдээллийн дагуу шалгаж үзэхэд эрх баригч намынхан өөрсдийн заргыг нотлох хангалттай баримт бүрдүүлж чадаагүй аж.


Өнгөрсөн сард Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан эцсийн дүнгээс үзэхэд, сөрөг намаас нэр дэвшигч Ибрахим Мохамед Солихийн төлөө 134705 сонгогч саналаа өгсөн бол одоогийн ерөнхийлөгч Абдулла Яменд нийт 96132 сонгогч санал өгсөн байна.


Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх 11 дүгээр сарын 17-нд болох ажээ. 

Холбоотой мэдээ