Террористууд байсан учир сүмд цохилт өгсөн гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-22 09:33:38
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн командлалын цэг байрлаж байна гэсэн мэдээлэл байсан учраас АНУ тэргүүтэй олон улсын эвсэл бямба гарагт Сирийн сүмд агаараас цохилт өгсөн тухай “Associated Press” агентлаг ням гарагт мэдээлжээ.

Тус агентлагийн сэтгүүлчдийн мэдээлснээр, сүмд цохилт өгөх үеэр арав орчим террористыг устгасан байна. Сири дэх АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын /СЕНТКОМ/ дарга, генерал Жозеф Вотел ““Лалын улс” бүлэглэлийн ашиглаж байсныг сүмийг тус командлалынхан хэрхэн олж тогтоосон талаар” ням гарагт Катарт сэтгүүлчдэд мэдээлжээ. “Энэ бол яаруу шийдвэр биш байсан” гэдгийг Вотел батлан хэлсэн байна.

“Associated Press” агентлагийн мэдээлж буйгаар, агаарын цохилтын үеэр энгийн иргэд амь эрсэдсэн талаар эвслийн мэдэгдэлд дурдаагүй байна.

“АНУ тэргүүтэй олон улсын эвслийн Агаарын цэргийн хүчний нисэх онгоцуудыг нислэг үйлдэхийг хориглох болон тус эвслийн үйлдсэн цэргийн гэмт хэргүүдэд бие даасан мөрдөн шалгалт явуулах талаар арга хэмжээ авах” шаардлагыг Сирийн эрх баригчид аравдугаар сарын 20-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хүргүүлжээ. Тус эвслийн АЦХ-ний Дейр-эз-Зор мужид хамгийн сүүлд явуулсан ажиллагааны улмаас 62 энгийн иргэн амиа алдаж, олон арван хүн шархадсан гэж Сирийн эрх баригчид мэдэгдсэн байна.

Мөн Дейр-эз-Зор мужийн засаг захиргааны төвөөс 140 км-ын зайтай оршдог Эс-Суса сууринд АНУ тэргүүтэй олон улсын эвсэл цохилт өгөх үеэр 15 эмэгтэйчүүд болон хүүхдүүд амиа алджээ.


Холбоотой мэдээ