Давсны хэрэглээг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-22 10:39:11
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Тогоочдын холбоо 25 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ойн баярын үеэр, орон нутгийн онцлогийг харуулсан хоол, ундааны төрлийг нэмэгдүүлэх, хоолны цэсэнд үндсэн  түүхий эдийн орц, норм, илчлэгийн хэмжээг бүрэн бичих, хэрэглэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг ярилцав.

Ялангуяа сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд тогооч нар хариуцлагатай хандаж эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, шарсан, хуурсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх зэрэгт санал, бодлоо уралдуулж байлаа. Хамгийн гол нь бүх нийтээр давсны хэрэглээг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй гэлээ.

Ойн баярт хоол үйлдвэрлэлийн чиглэлийн 39 зоогийн газар, нарийн боов, пиццаны газрын 48, зочид буудал, амралтын газрын дэргэдэх хоол үйлдвэрлэлийн 15 зэрэг нийт 290 газрын 400 гаруй тогооч оролцлоо. Орхон аймгийн хоол, хүнс үйлдвэрлэлийн салбарт нийт 793 тогооч, 731 зөөгч, үйлчлэгч ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ