Төвийн бүсийн аймгуудын театр, урлагийн байгууллагын “Шилдэг бүтээл 2018” наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-22 14:46:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 22-25-нд Орхон аймагт Төвийн бүсийн аймгуудын театр, урлагийн байгууллагын “Шилдэг бүтээл 2018” наадам болно.Үүнийг төрөөс баримтлах “Соёлын бодлого”ын хүрээнд үндэсний соёлыг хөгжүүлэх, хүн амын гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, сонгодог бүтээлийг  сурталчлах зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа ажээ.

Мөн орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлийн чанарыг дээшлүүлэх, урын санг баяжуулах, театрын мэргэжлийн түвшинг тодорхойлох зорилготой аж.

“Шилдэг бүтээл 2018” улсын уралдаанд Орхон, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул аймгийн театрын 200 гаруй төлөөлөл оролцоно. Тухайлбал, Орхон, Дархан-Уул аймаг Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл”, Өвөрхангай аймаг Н.В. Гоголийн “Байцаагч түшмэл”,  Төв аймаг Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийг Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа тоглоно.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ