Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн холбооны хангайн бүсийн чуулган Орхон аймагт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-22 14:38:48
oyuka_hu@yahoo.com

 Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны /НАМЭХ/ Эмэгтэйчүүд хамтдаа” сэдэвт хангайн бүсийн зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Соц-Интернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал, Эрүүл мэндийн сайд асан, анагаах ухааны доктор, профессор А.Цогцэцэг болон 21 аймгийн 200 гаруй эмэгтэй оролцлоо.

Зөвлөгөөнөөр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцооны чиглэлээр ярилцаж бүлгийн уулзалт, сургалт зохион байгуулсан юм. Монголын эдийн засаг, нийгмийн хямрал, улс төрийн тогтворгүй байдлын талаар эмэгтэйчүүд санал, сэтгэгдлээ хуваалцаж өөрсдийн манлайлал, нөлөөлөл, оролцоо хэрхэн чухал байгаа талаар онцолж дурдав.

Түүнчлэн боловсрол, мэдлэг, мэдээлэлтэй эмэгтэйчүүд өрх гэр, нийгэмд нөлөөлж чаддагийг олон жишээ, баримтад тулгуурлан ярьж байсан юм.  Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн НАМЭХ-ны удирдах албаны эмэгтэйчүүд чуулсан уг зөвлөгөөн өнгөрөгч бямба, ням гаригт үргэлжилсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ